Q&A
mail to i TOP Edu

Сайн байна уу.
 
      Ай топ эдю сургалт зуучлалын захирал мэндчилж байна.. Миний бие оюутан наснаасаа гадаадад сурч дэлхийн олон улс оронтой танилцсанаараа энэхүү үйл ажиллагаагаа эхлүүлэх болсон юм.  Гадаадад сурах сонирхолтой залуусыг дэлхийн соёлд суралцуулан ирээдүйд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин болгохын тулд 1994 онд анх Сөүлд сургалт зуучлалын үйл ажиллагаа явуулах байгууллага байгуулснаар үйл ажиллагаагаа эхэлсэн. Сөүлийн залуучуудын төв гудам болох Каннам дүүрэгт төв оффис маань байрладаг.  Жил ирэх тусам сургалт зуучлалын үйл ажиллагаа маань илүү туршлагажиж, дэлхийн олон улсын хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторын их сургуулиудтай харилцаа холбоогоо тогтоож ирсэн.
 
       Хамгийн анх таньдаг хүнээрээ дамжуулан монгол оюутанг гадаадруу сургалтаар явуулж эхэлсэн бөгөөд албан ёсоор 2011 оны 9 сард Монгол улсын Улаанбаатар хотод салбар оффисоо байгуулан монголын чадварлаг боловсон хүчинг гадаадруу суралцуулахаар явуулж эхэлсэн. Ай топ эдю-ийн Солонгост дахь төв оффис нь 10 гаруй жил гадаадруу сургалт зуучлалын үйл ажиллагаа явуулсан туршлагатай ажилчидтай бөгөөд олон жилийн туршлага дээр үндэслэн үйлчлүүлэгчдээ зөвлөгөө өгсөөр ирсэн билээ.
 
      Хэзээд үйлчлүүлэгчийнхээ байр сууринаас бодолцож, зөвлөгөө өгч ирсэн бөгөөд улс болон сургуулийн сонголтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн тулд хичээн ажиллаж байна. Мөн жил ирэх тусам сургалт зуучлалын үйл ажиллагаа маань туршлага сууж визний зөвлөгөө өгөн тэр хирээрээ виз гарах хувь ч өсч байна.
 
      Cүүлийн үед Монгол улсын эдийн засаг хурдацтай өсөж байна.  Монголд ч гэсэн бусад улсын адилаар дэлхийн түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин хэрэгтэй болсноор гадаадруу сурахаар их явах болсон. Ай топ эдю нь оюутан залуусын ирээдүйг нэн түрүүнд бодож ирээдүйд чадварлаг боловсролтой болгохын төлөө ажилладаг ба монголын хүүхэд залуучуудыг гадаад руу оюутан солилцоо, урт болон богино хугацааны хөтөлбөрөөр сургах болон мэргэжлээр нь гадаадад ажилд зуучлахaac гадна монгол дахь хэлний сургалт (англи, солонгос, япон) зэрэг төрөл бүрийн хөтөлбөрөөр үйл ажиллагаагаа явуулж байна.
 
     Ай топ эдю төв нь үйлчлүүлэгчийнхээ ирээдүй болон сэтгэл ханамжийг нэн түрүүнд тавин олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин бий болгохын тулд хичээн ажиллах болно. 

 
Та бүхний ирээдүйн төлөө чадах бүхнээ хийн ажиллах болно!
Баярлалаа.
 



Үүнээс гадна бүх улсын алдартай хэлний болон их, дээд сургууль байгаа билээ! Тус хүн бүрт тохирсон сайн сургуулийг олж өгөх болно!