Q&A
mail to i TOP Edu

Солонгос (KOREA)
Солонгос улс нь Ази тивийн хойгт байрладаг, эдийн засгийн хувьд хурдацтай өсөлттэй орон бөгөөд төрөлх хэл нь солонгос хэл ба  боловсролын түвшин өндөртэй тул дэлхийн олон улс орны оюутнууд тусулсад суралцаж байна. Ази тивийн хойд хэсгийн эцсийн хойгт байрладаг бөгөөд, эдийн засаг нь хурдацтай өссөн ба азийн эдийн засгийн өсөлттэй улсын нэг юм. Солонгос хэлийг төрөлх хэлээрээ ашигладаг бөгөөд боловсролын орон учир дэлхийн олон оюутнууд солонгост сурч байна.
 


Үндсэн мэдээлэл
- Нийслэл : Seoul  (Сөүл гэх 5 дахь том хот болон 8 хоттой)
- Байрлал : Ази тивийн хойгт        
- Талбай : 99,720㎢ 
- Хүн ам : Ойролцоогоор 48,860,500              
- Шашин : Будда, Христ
- Валют : 1,000won =  1,242.4 төгрөг            
- Цахилгаан : 220V, 60Hz
 
Хотуудын онцлог
- Сөүл
БНСУ-ын төв хэсэгт байрлалтай улсын нийслэл нь Сөүл юм. Хан гол нь хотын дундуур урсдаг  ба өмнөд хойд гэж хуваагдсан байдаг бөгөөд солонгосын нийгэм, эдийн засаг, соёл, боловсролын төв цэг  юм. 1988 оны олимп, 2002 world cup, 2012 Nuclear Security Summit зэрэг дэлхийн хэмжээний үйл ажиллагаанууд болдог
газар юм.
 

-Тэжон
Солонгосын төвд байрлалтай хот бөгөөд бүх газар луу явахад дайрч өнгөрөх зогсоол болдог хот юм. Аж үйлдвэр болон боловсрол соёлын төв улс болох АНУ, Австрали, Швед, Канад, Япон зэргийн төлөөлөгч хот болон тэдгээртэй харилцаа холбоотой ажиллан хөгжиж буй хотын нэг юм.
 

-Бүсан
БНСУ-ын зүүн өмнөд хэсэгт байрлалтай хотын нэг бөгөөд солонгосын 2 дахь том  боомт хот юм. Солонгосын хамгийн сайн гадаад худалдааны боомт арал fiber, rubber, загасны үйлдвэр зэрэг хөнгөн аж үйлдвэр хөгжсөн аялал жуулчлалын хот юм.
  

Боловсролын тогтолцоо
- Бага,дунд,ахлах сургуулийн тогтолцоо
  Солонгосын боловсролын тогтолцоо нь 12-р  анги буюу K-12 системээр явагддаг бөгөөд 6-3-3- системээр хуваагддаг.
- Их сургууль, Мастерын тогтолцоо
 · 2 жилийн их сургууль
   2 жилийн их сургууль нь хувийн болон улсын гэж хоёр янз байдаг ба төгссөний дараа ажилд шууд орох боломжтой. Курсээ төгссөний дараа коллежийн зэрэгтэй болно.
 · 4 жилийн их сургууль
   Солонгосын 4 жилийн их сургууль нь нэгдсэн сургууль байдаг бөгөөд бакалаврын болон мастерийн курс хамт байдаг. Тэтгэлэгт хамрагдах боломжтой байдаг ба зэрэг (Undergraduate Program) нь ихэвчлэн 4 жил сураад төгссөний дараа бакалавр (Bachelor's Degree, B.A/B.S) зэрэгтэй болдог.
 · Мастер докторын сургууль
   Солонгосын мастер докторын сургууль нь нэгдсэн их сургууль дотор байрлалтай бөгөөд бүх курсдээ магистр болон докторын зэрэгтэй. Ихэвчлэн 2 жилээр хичээллэдэг бөгөөд 4 жилийн бакалаврын зэрэг төгссөний дараа орох боломжтой бөгөөд элсэх шалгалт болон ярилцлага зэрэгт тэнцэх ёстой байдаг. 



Үүнээс гадна бүх улсын алдартай хэлний болон их, дээд сургууль байгаа билээ! Тус хүн бүрт тохирсон сайн сургуулийг олж өгөх болно!